ТАНИЛЦУУЛГА

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо нь 2011 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 48 дугаар хуралдаанаар хуучин 1 дүгээр хорооноос тасран шинээр байгуулагдсан хороо юм. Газар нутгийн хувьд хойгуураа Дунд голоор болон Баянзүрх дүүрэгтэй, зүүн талаар Маршалын гүүр хүртэлх автозам, урд талаар Оргил рашаан сувилалын урдуурах автозам, Зайсан орох автозамаас баруун тийш, Туул голоор Хан-Уул дүүргийн 11-р хороотой, баруун талаар Чингисийн өргөн чөлөөний төв гудамжаар 1-р хороотой хиллэдэг. Хорооны нийт газар нутгийн хэмжээ 304 га.

ЭРХЭМ ЗОРИЛГО


         
Төрийн үйлчилгээг иргэнд шударга, ил тод, шуурхай хүртээмжтэй хүргэж, төрөөс явуулж буй бодлого шийвдэрийг хорооны хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад оршино.

 ЗОРИЛТ:

          Төр засгийн бодлого шийдвэр, дээд шатны байгууллагуудын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, Нийслэл, дүүрэг, хорооны  Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх зорилтыг ханган биелүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, тэгш, шударга, үр нөлөөтэй хүргэн ажиллана.


ХОРООНЫ ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ НЬ:

  • Хууль тогтоомж, Засгийн газрын болон Улсын Их Хурлын болон Улсын Их Хурлын гишүүд, нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдийн тогтоол, шийдвэр, Засаг даргын захирамжийг сурталчлах, хэрэгжүүлэх.
  • Нийслэл дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, дэвшүүлсэн зорилтын  хүрээнд хорооныхоо ажлын төлөвлөгөөг уялдуулах
  • Хорооны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх
  • Хорооны иргэдийн тулгамдсан асуудлуудыг харьяалах дээд шатны байгууллагуудад цаг тухайд нь уламжлан, шийдвэрлүүлэхэд идэвхи санаачлага гарган ажиллах.
  • Төрийн үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэж, төрийн албан хаагчийн ёс зүйг чандлан сахиж ажиллах.
  • Иргэдийн тохитой эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтуудыг дэвшүүлэн ажиллахад оршино.

ОНЦЛОГ:

Хүн ам ихтэй

Орон сууцны хороолол

            Бүтэц зохион байгуулалт: Засаг дарга Я.Энхбаатар, дотоод ажил хариуцсан зохион байгуулагч Б.Наранжаргал, ХАӨМС хариуцсан зохион байгуулагч Ш.Алтанхундага, Өргөдөл гомдол хариуцсан зохион байгуулагч Б.Баярмаа, Цахим хариуцсан зохион байгуулагч Э.Сувд-Эрдэнэ, Нийгмийн ажилтан М.Түвшинзаяа,  Халамж хариуцсан мэргэжилтэн Г.Алтантуяа , Улсын бүртгэгч  Г.Энхбаатар, Хэсгийн байцаагч З.Алтантөр болон 18 хэсгийн ахлагчтай нийт  27 хүний бүрэлдэхүүнтэйгээр төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.


  ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 15 ДУГААР ХОРООНЫ АЛБАН ХААГЧДЫН ЖАГСААЛТ

Д/д

Овог нэр

Албан тушаал

Цахим шуудан

Утасны дугаар

1

Я.Энхбаатар

Засаг дарга

enkhero@gmail.com

99098865

2

Б.Баярмаа

Өргөдөл гомдол хариуцагч зохион байгуулагч

b.bayarmaa34@yahoo.com

99843325

3

Б.Наранжаргал

Дотоод ажил хариуцсан зохион байгуулагч

nj_0807@mail.ru

99126475

4

Ш.Алтанхундага

ХАӨМС хариуцсан зохион байгуулагч

Khundgaa_11@yahoo.com

89988799

5

Э.Сувд-Эрдэнэ

Цахим мэдээ хариуцсан зохион байгуулагч

esuvdaa718@gmail.com

88163115

6

М.Түвшинзаяа

Нийгмийн ажилтан

khashaa_1515@yahoo.com

99868512

7

Г.Алтантуяа

Халамжийн ажилтан

g.gltantuya@gmail.com

88088717

8

Г.Энхбаатар

Улсын бүртгэгч

g.enkhbaamaj@yahoo.com

99709842


 ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 15 ДУГААР ХОРООНЫ ЦАГДААГИЙН НЭГДҮГЭЭР ХЭЛТСИЙН АЛБАН ХААГЧИД 

 9 З.Алтантөр Хэсгийн байцаагч     80100789
 10 Т.Билгүүн  Хороо хариуцсан цагдаа  beck0913@yahoo.com  99720913
 11  М.Март Олон нийтийн цагдаа     86644119
 
ХАН-УУЛ ДҮҮРИЙН 15 ДУГААР ХОРООНЫ МЭНДСАРУУЛ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

 12 Г.Дэлгэрмөрөн  Мэндсаруул ӨЭМТ-ийн нийгмийн ажилтан    94673867


Хорооны статистик үзүүлэлтүүд: Одоогоор 7027 өрхийн 24485 суурин хүн амтай байна. Үүнээс 18 хүртэлх насны 9601, өндөр насны 1986 иргэн байна. 2018 оны 8 дугаар сарын байдлаар тус хороонд орон сууцны 223 байр, амины орон сууц 67, шинээр ашиглалтаанд орсон 18 байр, ашиглалтанд орох , байр байна. Тус хороо нь 248 гаруй аж ахуй нэгж байгууллагуудтай ажлаа уялдуулан хамтран ажилладаг. 


Иргэдээс ирэх өргөдөл гомдлыг 15-р хорооны утас болох 77196515 дугаарт холбогдон өргөдөл гомдлын асуудал хариуцсан зохион байгуулагч Б.Баярмаа /Утас:99843325/  утсаар болон цахим хаягаар бидэнд ирүүлэх боломжтой бөгөөд мөн өргөдөл гомдолоо бичгээр болон аман хэлбэрээр гаргаж болно.

                   
  БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН
                                     ЗОРИЛТ, ЗОРИЛГО

                                    СТРАТЕГИЙН ҮНДСЭН ЗОРИЛТУУД

Эрхэмлэх зарчим 1. Хуулийг баримтлах

Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, УИХ, Засгийн газар, Нийслэл, дүүргийн Засаг даргын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа нь Монгол улсын үндсэн хууль бусад хууль тогтоомжийн хүрээнд явагдана.

Эрхэмлэх зарчим 2. Хэрэглэгчээ дээдлэх

Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх хорооны  үйл ажиллагаа нь хэрэглэгчээ дээдэлсэн, иргэд олон  түмэнд чиглэсэн байна.

Эрхэмлэх зарчим 3. Ил тод, нээлттэй байх

Хорооны үйл ажиллагаа нь ил тод, нээлттэй байх бөгөөд иргэдийн санал бодол, төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, олон түмний идэвхи оролцоонд тулгуурлана.

Эрхэмлэх зарчим 4. Шударга, ардчилсан ёс

Иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэхдээ нас хүйс, яс үндэс, мэргэжил боловсролоор нь ялгаварлалгүйгээр голч шударга ёсыг баримтлана.

Эрхэмлэх зарчим 5. Хариуцлага хүлээх ёс

Хорооны ажилтан бүр Монгол улсын хууль тогтоомж, дээд байгууллагын шийдвэрийг хариуцсан салбар нэгж байгууллага, иргэдэд хүргэж, хэрэгжилтийг нь зохион байгуулах, биелэлтэнд нь хяналт тавих талаар хуулиар хүлээсэн үүргээ чанд биелүүлж хариуцлага хүлээнэ.

3.3 Стратегийн зорилт /хүрэх үр дүн/

Хороо  2017-2020 онд дараах зорилтыг дэвшүүлж  байна. Үүнд:

Стратегийн зорилт 1.

Стратегийн бодлого төлөвлөлт, хорооны үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүндрэлгүй хүргэх.(Цахим)

Хүрэх үр дүн 1:

Хорооны  үйлчилгээнд иргэдийн санал бодлыг авч, хорооны  үйл ажиллагаанд тусган иргэд хорооны үйлчилгээг авахдаа цахимаар авч цаг хугацаа болон эдийн засгийг хэмнэж  , сэтгэл ханамжийг дээшлүүлэх

 Стратегийн зорилт 2.

Хороон дээр тулгамдаж буй асуудлыг оновчтой дэс дараатай гаргаж дүүрэг, Нийслэл, улсын төсөвт суулгуулах.

Хүрэх үр дүн 1:

Хороо хөгжүүлэх  төлөвлөгөө, тулгамдсан асуудлыг засаж сайжруулснаар иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцөл сайжирна.

Стратегийн зорилт 3.

Хорооны ажилчдын ур чадавх ёс зүйг сайжруулах сургалт .

Хүрэх үр дүн 1:

Ажилчдыг  хөгжүүлэх, иргэдэд  үзүүлэх нийгмийн халамж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх замаар, боловсрол, эрүүл мэнд, хорооны үйлчилгээний хүрээнд чанарын ахиц дэвшил гарна.

 



 


Сэтгэгдэл

Баннер

Хэрэглэгчийн хандалт